КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН 595 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 6 ХҮН ЭНДЖЭЭ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 595 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 383 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй 6 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1852 хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,032 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,607 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jlaijt

lipitor 20mg canada <a href="https://lipiws.top/">order atorvastatin</a> lipitor 10mg pills