Замын халтиргаанаас сэргийлэх зорилгоор гудамж талбайд давс цацдаг. Гэвч СХД-ийн Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уг үйлдлийг СХД-ийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгаас тодрууллаа.
Дэлхийн улс орнууд авто замуудад үүссэн халтиргаа гулгаагаа техник технологийн дэвшлээр шийдэж цэвэрлэдэг бол манайд тохижилт үйлчилгээний ажилтнууд гараараа цас цэвэрлэж, давс цацдаг байдал жил бүр давтагдсаар байна. Манай улс халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс цацдаг аргадаа мэргэшээд 20 гаруй жил болсон гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаагүй эрхийн зөрчсөн энэ үйлдэл нь жилийн жилд үргэлжилсээр байна. Дүүргүүдэд давс, тусгай бодис цацдаг зориулалтын техник хэрэгсэл хангалтгүй, дүүрэг бүрт 1-2 л зориулалтын машин байгаа нь ажилчид зам дээр нүцгэн гараараа давс цацаж, ажлаа нугалахад хүргэсээр байна. Татвар төлөгчдийн мөнгөөр шашны соёлыг дэлгэрүүлэх хөшөө барихын оронд хамгийн наад зах нь хотын дүүргүүдийнхээ зам талбай цэвэрлэх техник хэрэгсэл авах хөрөнгийг төсөвлөж өгөх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх