Хоногт 711 хүн коронавирусийн халдвар авч, 7 хүн энджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 711 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 486 нь Улаанбаатар хотод, 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 насны архаг, хууч өвчтэй 7 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1903 хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14,684 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Exssuo

order atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 20mg tablet</a> buy atorvastatin 10mg pill