Ирэх онд нийслэлийн өмчөөс дөрвөн барилгыг хувьчлахаар НИТХ-д танилцууллаа

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг  НИТХ-аар хэлэлцлээ. Энэ онд хувьчлахаар төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор дуудлага худалдаа зохион байгуулаагүйгээс хойшлогдсон 26 объектийг ирэх онд хувьчлах өмчийн жагсаалт руу шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.

2022 онд шинээр хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дахь Мал эмнэлгийн барилга, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дахь Монгол шуудангийн 46 дугаар салбарын түрээсэлж буй барилга, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар  хороон дахь  Монгол шуудангийн 21 дүгээр  салбарын түрээсэлж буй барилгыг багтаахаар төлөвлөсөн байна.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн өмчийн жагсаалтаа нарийвчлан гаргаж, өмчлөх хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргах, жил бүрийн дуудлага худалдааны жагсаалтыг гаргаж үр дүнг гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ylsiah

lipitor over the counter <a href="https://lipiws.top/">buy generic lipitor for sale</a> lipitor 40mg pill