Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин 12 аймгийн 47 суманд бүртгэгджээ. Түүний 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Харин 58 сум, 104 голомтын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхаарууллаа. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирсэн махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.
Тус өвчин нь анх Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан бөгөөд хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.
Сэтгэгдэл үлдээх