Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд  явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.

Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Soioid

oral atorvastatin <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg pills</a> purchase atorvastatin generic