Уурхайчдаа боддоггүй “Бүрдэл Майнинг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалъя

Төв аймгийн Заамар сумын нутаг Баянгол аманд "Ууцар" хэмээх газарт үйл ажиллагаа явуулдаг байсан “Эко-Алтан Заамар” ХХК нэрээ өөрчилж, “Бүрдэл Майнинг” нэртэй болсон.

Тус компани холбогдох хуулийн дагуу шинэ нэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь энэ бөгөөд 5722942 ААН-ийн регистрийн дугаараар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим бүртгэл мэдээллийн системээс хайлт хийхэд "Эко Алтан Заамар" ХХК мөн болох нь батлагдсан юм.

Тухайн байгууллагын 2019 оны гуравдугаар сард ашигт малтмалын олборлолтын ил уурхайд нуралт болж зургаан хүн дарагдсан осол болсон. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бол үлдсэн дөрвөн иргэний цогцсыг онцгой байдлын аврагчид маш хүнд нөхцөлд хүйтэн усанд зургаа хоногийн турш шумбалт хийж байж гаргаж авсан юм.

Энэ осолтой холбоотойгоор тухайн үеийн УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар тус уурхайн зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдсэн боловч компани үйл ажиллагаагаа явуулсаар байна. Аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлалгүй ажилтнуудынхаа амийг золиосолсоор байгаа тус компани нэрээ өөрчилж, муу нэрээ хусах оролдлого хийж байгаа бололтой. 

"БАЯН" БАЗАРАА УУРХАЙН АЖИЛЧДЫНХАА ӨДРИЙН ХООЛОНД БЭЛЭН ГОЙМОН ӨГДӨГ ГЭВ ҮҮ? 

Асуудал үүгээр дууссангүй. Ажилчдынхаа өдрийн хоолонд "Бэлэн гоймон" хүртэл өгдөг байх юм. Энэ асуудлаар уурхайн ажилчид гомдол мэдүүлдэг боловч "Энэ хоолыг 7 хоногт хоёр юм уу гурван удаа л өгнө" гэж амыг нь тагладаг байна. Хүнд нөхцөлд ажилдаг ажилчид өдрийн хоолондоо "Бэлэн гоймон" идсээр байх уу? 

Д.Өнөрзул

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nvkuwz

buy lipitor 10mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin canada</a> order generic lipitor 40mg