Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 441 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 274 нь Улаанбаатар хотод, 167 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй 3 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1935 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,300 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,087 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх