Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 81, II тунд 278, нэмэлт сэргээх тунд 8193, нийт 8552 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 34.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2971 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.049 (76.6 хувь), 16-17 насны 26.791 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх