Хоногт 375 хүн коронавирусийн халдвар авч, гурван хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 375 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 227 нь Улаанбаатар хотод, 147 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас 61-80 насны архаг, хууч өвчтэй 3 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1938 хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,114 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,974 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Iqlkmf

atorvastatin 80mg us <a href="https://lipiws.top/">buy lipitor online cheap</a> purchase atorvastatin sale