Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймагт өчигдөр 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн төвөөс урд зүгт 160 километр зайд орших Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газар өчигдөр 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19:31 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jqsydq

buy atorvastatin generic <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg</a> brand atorvastatin 40mg