Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 139 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 105 нь Улаанбаатар хотод, 134 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 80-аас дээш насны архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1944 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,321 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх