Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 218 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 118 нь Улаанбаатар хотод, 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1984 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,138 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх