Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 226 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 163 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1987 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,968 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,371 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх