Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 138 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,427 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх