Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана гэж Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.
Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.
e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай.
Сэтгэгдэл үлдээх