Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон.
Энэ үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн 14 тэрбумын өрийг төлөхийн тулд Монголбанкнаас зээл авсан гэх асуудал яригдаж олны анхаарлыг татлаа.
Тодруулбал Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлөхийн тулд Монгол банкнаас 14 тэрбум төгрөг зээлсэн нь ил болсон юм.
Үүнийг байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн юм.
Д.Өнөрзул
Сэтгэгдэл үлдээх