Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа.

Hэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна.

Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Usojaa

buy lipitor 80mg online <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> lipitor 80mg brand