УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гарган үг хэллээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 31-нд Ардчилсан намыг асуудлаар Улсын дээд шүүх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр хэдийгээр оройтож, үнэнд гүйцэгдэж гарч байгаа боловч би Дээд шүүхийн 20 гаруй шүүгчдээ баярлаж байна. Ямар ч байсан хоёр нам байхгүй гэдгийг нь тогтоосон байна. АН-ын дүрмийн хороо, сонгуулийн хороо, Үндэсний бодлогын хороо гээд бүгд хүчинтэй болохыг зөвшөөрсөн байна. Ганц асуудал байгаа нь намын даргыг бүртгэхгүй гэсэн хэвээр байна.
Хэдийгээр УДШ ийм шийдвэр гаргасан ч гэлээ УИХ-ын захирамжаар байгуулагдсан Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг заавал хэлэлцэх хэрэгтэй. МАН-ын мөнгөтэй бүлэглэл хулгай луйвар хийж байгаа. Танайхны зарим гишүүдийн тавьсан хүмүүс төрийн байгууллагуудаар тоглож байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн тамгыг хоёр болгож тоглож байна. Дундаас нь авилга авч байна. Тэр байтугай хэний ч халдаж болохгүй Монголд байдаг хоёрхон улс төрийн намын нэгийг хоёр тамгатай болгож тоглосон. Үүнийг гэхдээ шийдсэн. Нам дээр асуудал байхгүй. Намын даргаа яах ийхээ бид цааш шийдээд явах байх" гэв.
Сэтгэгдэл үлдээх