Хөшөөт хөгжил сангаас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг мэргэшүүлэх 80 сая төгрөг, урамшуулж чадавхижуулах 413.3 сая төгрөгийг гаргах болсон тухай доор өгүүлье.
“Хөшөөт хөгжил” сангийн гүйцэтгэх захирал Т.Мягмардорж: “Хөшөөт хөгжил” сан нь ИТХ-ын төлөөлөгч нарын гаргасан аймгийн хөгжил, нийгэм, соёл, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх саналыг дэмжих журамтай. Энэ журмын дагуу санхүүжүүлсэн. ИТХ-ын төлөөлөгч нарыг мэргэшүүлэхэд зарцуулагдах төсвийг дэмжих нь ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэн эрхийнх нь асуудал юм.
Аймгийн хөгжлийн сан энэ жил хичнээн төгрөгийн төсвийн санг бүрдүүлж байгаа талаарх санал авна. Бүрдсэн төсвийн мөнгөн дүнг төлөөлөгч нар тус бүр хэрэгтэй салбарт нь зарцуулдаг. Энэ нь ИТХ-ын нийгэм, эдийн засгийн байнгын хороо, баг дээр авсан эрэмбийн дагуу зохицуулагддаг. Үүнд бид тус бүрт нь хяналт тавьж ажилладаг.
Нийгэмд олон тулгамдсан асуудал байхад тэдгээрийн хажуугаар Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг мэргэшүүлэхэд хагас тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай юу ?
ИТХ-ын төлөөлөгч гэдэг нь иргэдийн өөрсдийнх нь сонгосон төлөөлөгч нар шүү дээ. Тэр төлөөлөгч нарын эрх зүйн асуудал юм. Би үүнд заасан заалтынхаа дагуу төсөв мөнгөнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Нутаг дэвсгэрийн хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ИТХ-ын төлөөлөгч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулах асуудал үүссэн. Үүнтэй холбоотой төлөөгч нар урьд нь жилд хоёроос гурван удаа хуралддаг байсан бол одоо улиралд нэг хуралдана. Байнгын хороод байнгын ажиллана. Урьд нь тэргүүлэгч нар төлөөлөгчдийн өмнөөс шийдвэр гаргадаг байсан бол одоо төлөөлөгч нар бие дааж шийддэг болсон. Урамшуулж чадавхижуулах 413.3 сая төгрөгийн хувьд бол үйл ажиллагааны тайлан, хурлын тайлан гээд зардал мундахгүй. ИТХ-ын дэргэдэх төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг.
Энэ жилийн хувьд Ховд аймгийн төсөвт 3,4 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Уурхайн үйл ажиллагаа жигдэрч экспортын нүүрсний хэмжээ нэмэгдвэл энэ төсөв төлөвлөрөх боломжтой.. гэв.
Сэтгэгдэл үлдээх