Баримт: Гадаадад амьдардаг иргэнийг ковидоор халдварлаж ХӨСҮТ-д эмчлүүлсэн гэх баримтын ард...

Ковид-19 цар тахлаар 1300 монгол хүн нас барж ард түмэн нь хямралд автаад байхад төрийн нэрээр төсвөөс хумсалж, ковидоор далимдуулж мөнгө угаасан баримтууд хөвөрсөөр. “Чоно борооноор” гэдэг шиг өвчин зовлонгоос ашиг хүртсэн увиагүй үйлдлийг эрүүлийг хамгаалах чам нь хийсэн бодит баримтыг өгүүлье.

Ковидтой зэрэгцэн мөнгөний урсгал онцгой комисс, эрүүл мэндийн салбар руу урссаар байгаа ч бодитой зарцуулалт тайлагнал ил тод байдал өнөөг хүртэл хангалтгүй байгаатай уншигч та санал нийлнэ биз ээ.

Манай редакцад БНСУ-д амьдарч байсан иргэнийг ковидоор өвчилж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн худал баримт үйлдсэн асуудлаар иргэн Н.Амарсанаа хандсан юм.

Баримт 1: Хувийн байгууллагууд PCR шинжилгээ 50-98 мянган төгрөгийн төлбөр төлж өгдөг. Өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг болно. Хоногт хагас тэрбум, долоо хоногт 3.5 тэрбум төгрөгийг PCR шинжилгээ нэрээр урсгасаар байна.

Баримт 2: Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилээр гарч буй иргэдийг “Интермэд” эмнэлэгт шинжилгээ өгөх тухай тушаалыг гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулаад амжсан. Сайдын санал болгосон эмнэлэг нь шинжилгээг 98 мянган төгрөгөөр авдаг. Өдөрт дунджаар 150 хүн шинжилгээ өгдөг тус эмнэлгийн өдрийн орлого дунджаар 14.7  сая төгрөг болдог. Сард 100 сая төгрөг олох боломжийг салбарын сайд нь тус эмнэлэгт өгсний ард ямар нэг тохироо байхыг үгүйсгэхгүй.

Баримт 3: МИАТ-ийн нислэгээр гаднаас ирсэн иргэдийг буулгахгүй бухимдуулж өчнөөн цагаар хүлээлгэн чирэгдүүлж байгаад шинжилгээ авсан ч эерэг, сөрөг гэдгээр нь тусгаарлалгүйгээр нийгэмд нь чөлөөтэй гаргаад явуулчихсан. Өвдсөн эрүүл эсэх нь хамаагүй зөвхөн шинжилгээ авах, мөнгө татах ашиг сонирхол л цухалзаж байна.

Баримт 4: Ковидоор далимдуулан мөнгө угааж буй бас нэгэн арга замын талаар манай редакцид эх сурвалжийн зүгээс дараах мэдээллийг өгсөн юм.

Гадаадад буй иргэдийг ковидийн халдвар авч тэр ч байтугай ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэсэн болгож мэдээллийн санд оруулжээ.

Иргэн Н.Амарсанаа “Миний дүү БНСУ-д хоёр жил суралцаж байгаад сая 12 сарын 19-нд ирсэн юм. Нэгдүгээр сард буцаж хилээр гарахад нь эрүүл мэндийн лавлагаа шаардлагатай болоод төрийн мэдээллийн сангаас олон улсын аялалын эрүүл мэндийн гэрчилгээ авсан. Гэтэл мэдээллийн сан дээр нь долдугаар сарын 8-нд ковидоор өвчлөөд эмнэлэгт хэвтсэн гээд бичигдсэн байна. Эрүүл мэндийн яам арай дэндүү байна.

Ковидийн эмчилгээ хийлгэсэн найман сая төгрөгийг завшсан байх гэж хардаж байгаа. Бүхэл бүтэн зүв зүгээр байсан хүүхдийг өвчтэй гэсэн лавлагаа гаргаж байгаа юм чинь хичнээн хүнийг ингэж худлаа эмчилгээ хийлгэсэн бол гэж бодохоос айж байна.

 Ийм лавлагаатай буцаад очиход нь цаад улс нь Монгол улсыг юу гэж бодох вэ” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Д.Жамъяандагва

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ivltrn

atorvastatin 20mg tablet <a href="https://lipiws.top/">brand lipitor 20mg</a> oral atorvastatin 10mg

Зочин
Irma

پایگاه خبری دانشگاه تهران وزیر خارجه آمریکا شامگاه جمعه در سخنانی با هشدار به مسکو گفت که روسیه یا مذاکره کند یا آنکه با پیامدهای وخیم مواجه شود. کارشناسان داوری در مورد صحنه های مشکوک استقلال و هوادار نظراتشان را بیان کردند. به دلیل برودت هوا فعالیت آموزش حضوری برخی از مدارس چهارمحال و بختیاری متوقف شد. ماجرای طعنه زدن به فرشته حسینی برای بازی در فیلم جنگی ایرانی site