Х.Нямбаатар: Маргаашнаас цагдаа, онцгой байдлын жолооч нарыг дайчлах туршилтын тээвэр явж эхэлнэ

Замын-Үүд боомтод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тус боомтод цэргийн алба хаагчдыг ажиллуулан ачаа, бараа татах авах болсон гэдэг мэдээлэл байгаа юм.

Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манай улс руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ. “Сино транс” нь ачаа барааг хилийн 0 цэг дээр авчирч өгнө. Тэр цэг дээрээс манай 7,000 орчим жолооч татаж авъя гэж байгаа. Хятадын тал “Танайх 7,000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадах юм бол манайх Эрээнээс хилийн 0 цэг хүртэлх тээвэрлэлт хийе” гэсэн. Гэвч энэ ямар ч боломжгүй.

Тиймээс Засгийн газраас тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлье, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл үнэ ханшаараа уралдаж, тээврээ хий гэж байгаа юм.

Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, бид 7,000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учир 100, 100 хүнтэй хоёр зуутыг бэлдсэн. 14 хоногоор ээлжлэн ажиллана. Тавцан түгжигчтэй машин түрээслэх, жолооч нарыг вакумжуулж байрлуулах, нааш цааш нь зөөх шатахууны зардал зэрэгт шаардлагатай тодорхой зардлыг төсөвлөсөн. 100 цэргийн алба хаагч гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллана гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gafvsu

atorvastatin where to buy <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg generic</a> buy lipitor 40mg for sale