Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 133, III тунд 2084, IV тунд 2695, нийт 4978 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.388 (76.9 хувь), 16-17 насны 26.956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх