Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1208 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 36 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 842 нь Улаанбаатар хотод, 330 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдол гараагүй.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх