Х.Нямбаатар: Төрөөс бизнес эрхлэгчидтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг зогсооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтыг эрчимжүүлэх зорилгоор үйлчилэхээр болсон.

Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээр шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэгчидтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Itaujt

atorvastatin 40mg uk <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg</a> buy atorvastatin 80mg for sale