2022.01.12-нд нийслэлийн хэмжээнд I тунд 86, II тунд 111, III тунд 2859, IV тунд 4681, нийт 7737 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 49.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 1.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3017 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.417 (77 хувь), 16-17 насны 26.976 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх