Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2347 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 22 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 1350 нь Улаанбаатар хотод, 975 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2011 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,571 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 26,478 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх