Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,135 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,344 нь Улаанбаатар хотод, 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,016 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 36,229 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх