Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 3,080 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,825 нь Улаанбаатар хотод, 1,255 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,027 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58,165 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх