Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга, Ц.Оюундарь, Ч.Отгочулуу, АН-ын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр
-Хөгжлийн банк гэдэг бол улсын томоохон төслүүдийг санхүүжүүлдэг банк. Олон улсын зах зээл дээрээс мөнгө босгодог. Энэ мөнгө эргээд Монгол улсын гадаад өр зээл болж хувирдаг бөгөөд иргэдийн өр зээл болж хувирдаг. Гэтэл энэ мөнгийг хэдэн улс төрчид нь хуваагаад авдаг. Тэгвэл хариуд нь ЖДҮ эрхлэгч нарыг татвараас чөлөөлөх хэрэгтэй. Иргэдээс авч байгаа татвар нь харахад зүгээр л хуулийн дагуу тоо. Иймэрхүү байдлаар сан байгуулдаг гадаадаас тусламж нэртэй өр зээл авдаг. Эргээд энэ мөнгөө хэдэн эрх мэдэлтнүүд нь хуваагаад иддэг ийм тогтолцоо байж болохгүй
УИХ дахь АН-ын бүлгээс нэн даруй хэлэлцүүлэх чухал хуулиудын жагсаалтыг гаргасан байгаа. Дөрвөн хуулийн төсөл бэлэн болсон. Өнөөдөр иргэд намуудаар дамжуулж иргэний улс төрийн эрхээ эдэлж байна. Энэ эрхийн нээж өгөх боломжийг бүрдүүлнэ. Эрх баригч нар Э.Бат-Үүл даргын үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэх нийтлэх эрх чөлөөг нээж өгөх хэрэгтэй.
Намрын чуулганаар их хурал 16 хууль баталсан. Энэ хангалттай тоо биш. Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, ААН иргэдээ дэмжих чиглэлд ямар хуулиуд баталсан бэ гэхээр байхгүй байна. Тиймээс иргэд рүү чиглэсэн бодитоо хуулийн төсөл гаргах чиглэлд анхаарал хандуулж шаардах хэрэгтэй.
Монгол улсын хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг ганц албан тушаалтан Ерөнхий сайд нэг ч удаа хуулийн хэрэгжилтийн асуудлаар олон нийтэд тайлан тавьж байгаагүй. Иймээс хаврын чуулган эхлэхэд АН-ын зүгээс гурван чиглэл дээр ажиллана. Хүний эрх, эдийн засгийн хүндрэлийг давах чиглэл мөн хариуцлагатай холбоотой хууль, улс төрийн намын тухай хууль болон бусад хууль дээр эрх баригч руу хандаж хамтарч ажиллана гэлээ.
АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү
-Монгол улсын үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар цагдан хорих, мөрдөн мөшгөхийг хориглосон байгаа. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоног дотор шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг гардуулж өгөх үүрэгтэй байдаг. Шүүгдэгч 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр Э.Бат-Үүл даргыг 40 хоног хоригдож байхад шүүхийн шийдвэрийн гардуулж өгөөгүй байсаар байна. Энэ нь шүүхийн шийдвэргүйгээр бусдыг цагдан хорьж байна гэж үзэж байна.
Улсын нийт төсвийн 98 хувийг уул уурхайн онцгой албан татвар хоёр хувийг ААН, ЖДҮ-ийн үйлчилгээнээс авдаг татвар бүрдүүлдэг. Энийг тэглэхэд төсөвт ноцтой хохирол учрахгүй. Сангийн яам ч мэддэг. УИХ дахь зарим гишүүд ул боов тарааж байхын оронд нэмүү өртгийн албан татварыг ядаж гурав болговол иргэд чинь харин баярлах байх. ААН-үүдийн татварыг тэглэх хууль санаачилбал ард түмэнд өгч байгаа бодит өгөөж болно гэлээ.
Сэтгэгдэл үлдээх