Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, хүүхдийг болзошгүй аюул ослоос хамгаалах мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. 

Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хэлтэс, хороодын Засаг дарга, түүний ажлын алба, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтан нар хамтран зохион байгуулж байна. Хяналт, шалгалтаар цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, анхааруулга өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Aboihu

order lipitor 20mg pill <a href="https://lipiws.top/">lipitor 20mg us</a> lipitor 80mg sale