Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,614 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,498 нь Улаанбаатар хотод, 1,116 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,031 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,084 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,312 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх