Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,834 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,020 нь Улаанбаатар хотод, 814 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,034 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,591 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,178 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх