Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,206 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 648 нь Улаанбаатар хотод, 558 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,036 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,348 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,017 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх