УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сар шинийн барилдаан эхэлж байгаатай холбогдуулан Монгол бөхийн өргөөнд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Бөхчүүдээс болон үзэгчдээс нийт 7 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэм сахиулахаар УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна.
Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж байна. Маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагт болно.
Сэтгэгдэл үлдээх