Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,196 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 640 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй дөрвөн хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,040 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,857 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,064 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх