Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 426 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 157 нь Улаанбаатар хотод, 269 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,045 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,241 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 37,703 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх