Монгол бүсгүй АНУ-ыг төлөөлөн өвлийн олимпд кёрлингийн төрлөөр өрсөлдөнө

 

“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцохоор болжээ.

Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төрсөн. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болж, АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авчээ. Тэрбээр Монголд байхдаа орчуулагчаар ажилладаг байсан нь Америк улсын иргэн болоход нөлөөлжээ.

Тэрээр кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан аж. Тус баг таван гишүүнээс бүрддэг аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mpvpaj

buy generic atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">generic lipitor 40mg</a> buy generic lipitor 10mg