Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.

Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Мөн дээрээс нь Жанчхүүгийн цаг агаар ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын туулах бас нэгэн сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх болно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Claqre

atorvastatin sale <a href="https://lipiws.top/">lipitor 80mg cost</a> order atorvastatin 20mg sale