Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 479 нь Улаанбаатар хотод, 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,077 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх