Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 120 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 70 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Архаг, хууч өвчтэй нэг хүн нас барлаа. Нийт нас баралтын тоо 2,105 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,154 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,290 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх