БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Замын-үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр Монгол Улсын экспорт нэмэгдэж, ДНБ нэмэгдэх гэх мэт олон давуу талууд бий болох боломжтой.

Эдийн чөлөөт бүс төлөвлөлт нь:

 Тээвэр, логистикийн бүс

Үйлдвэрлэлийн бүс

Худалдаа үйлчилгээний бүс

Аялал жуулчлалын бүс хэсгээс бүрдэх юм байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ч чөлөөт бүс орчимд мод тарьж, ногоон байгууламжийг бий болгоно. Ингэхдээ тухайн орон нутгийн хөрс, усны судалгааг нарийвчлан хийж, тус газрын хөрсөнд ургах өөрөөр хэлбэл амьдрах чадвартай мод, модлог ургамлыг сонгон Израиль улсын технологийг ашиглан нутагшуулах судалгааны ажил хийгдэж байгааг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.Энхзул танилцуулав.

Түүнээс гадна “Тэрбум мод” хөтөлбөрийг говийн бүсэд хэрэгжүүлэх жишиг Агропаркыг байгуулахаар төсөл боловсруулсан байна. Чөлөөт бүсийн 900 га талбайг бүхэлд нь ногоон байгууламжийн агаар чийгшүүлэгч, усан сан, усалгааны ухаалаг системд холбох, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөж, зураг төслийг боловсруулжээ.

Нийт 900 га газраас эхний ээлжийн дэд бүтцэд холбогдсон 100.43 га газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлээд байгаа гэв.

Чөлөөт бүсэд:

➢ Барилгын материалын үйлдвэр 2,

➢ Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр 1,

➢ Агуулах, логистикийн 1 төвийн эхний шатны бүтээн байгуулалтын ажил хийгдэж,

➢ Худалдаа үйлчилгээний 2 төвийн барилгын ажил эхэлсэн байна.

Мөн 2022 оны байдлаар нийт 35 аж ахуйн нэгж ажлын даалгавараа авч, зураг төслөө боловсруулах шатандаа явж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bogllx

buy lipitor online <a href="https://lipiws.top/">atorvastatin medication</a> purchase atorvastatin online cheap