“Наурызын баяр”-т зориулсан барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүлэв

Казах үндэсний “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат,  улсын начин Ц.Сандагдорж үзүүрлэв.

Энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглож, хүчээ сорьсон байна.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nyexez

buy atorvastatin generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg sale</a> lipitor 80mg for sale