Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10 ,11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.