Улаанбаатарт 100 мянга гаруй хүүхэд 674 цэцэрлэгт хүмүүжиж байна

Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт  сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй 100 мянга гаруй хүүхэд хамрагдаж байгаа юм.

Өчигдөр буюу /2022.04.07/ БШУЯ, НЗДТГ, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл хамтарч “Цэцэрлэгийн хүртээмж” сэдвээр санал солилцлоо. Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон. Хэдийгээр шинээр цэцэрлэгүүд ашиглалтад орж байгаа ч хүртээмж сайжрахгүй байгаа нь төрөлт болон шилжилт хөдөлгөөн тогтмол өсөж байгаатай шууд холбоотой юм байна.

Мөн нийслэлийн хэмжээнд 2 настай 35 мянга 192 хүүхэд байгаагийн 50,7 хувь нь, 3 настай 35 мянга 832 хүүхдийн 66, 5 хувь, 4 настай 34 мянга 763 хүүхдээс 85, 3 хувь, 5 настай 37 мянга 896 хүүхдийн 88,2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд 6 хороонд цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар нийслэлд 21 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yjppjd

buy lipitor 80mg sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg pill</a> atorvastatin 20mg cheap