Үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал тав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Залуусын үзэл бодлоороо нэгдэн жагсаалыг дэмжигчид өдрөөс өдөрт өсч байгаа үнийн өсөлтийг эсэргүүцэн Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж байгаа юм.
Засгийн газраас тодорхой нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид талхны үнийг 200-300 төгрөгөөр нэмжээ. Тодруулбал, Өнгөрөгч өдөр 2100 төгрөгөөр зарагдаж байсан талх өнөөдөр өглөөнөөс 2300 болсон бол "Өгөөж"-ийн боорцог 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч мөн адил өссөн байна.