"Өргөө" амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг шинээр нээж байна. Энэхүү амбуляторыг “Өргөө амаржих газар”-ын эмч нарын хүсэлтийн дагуу тус эмнэлэгт гурван хүүхдээ өлгийдөн авсан Д.Ганболдын гэр бүлийн хандиваар нээж байгаа юм. Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээнд гүйцэд төрсөн 0-28 хоногийн настай, дутуу төрсөн бол 0-60 хүртэлх хоногийн настайд 24 цагаар тусламж үзүүлнэ.
Уг тусламж үйлчилгээнд
- Нярайн шарлалт болон бусад өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
- Нярайн хооллолт бэрхшээлийн үеийн зөвлөгөө, сургалт
- Нярайн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
- Нярайн зүрхний эхо, зулайн эхо, лабораторийн шинжилгээнүүд орно
Эмнэлгийн зүгээс цаашид дээрх үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх