Өнөөдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулсан. Тэд "Орос Украинд үүссэн дайн бусад жижиг улс оронд ч үүсч болзошгүй нөхцөл байдал болсныг анхааруулж байна" гэж мэдэгдсэн юм.Тус цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарам мэдээлэл хийх үед түүн рүү дээлтэй залуус гурил цацсан юм. Уг үйлдлийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.
Сэтгэгдэл үлдээх