Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:30 минутад хаалттай эхэлсэн ч хойшиллоо. Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан байна. Тиймээс хэрэг дахин хуваарилагдаад, дахин товлох аж.
Тэгвэл Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Өчигдөр гарсан Н.Түвшинбаяр шүүгчдэд нөлөөлөхийг оролдсон гэдэг мэдээлэл ор үндэсгүй худлаа. Бидний зүгээс шүүгчид нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй. Хийх ч үгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх