Нийслэлийн Ардчилсан намынхан “Монгол оо Беларусь болгохгүй” цуглааныг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарам руу иргэн Х.Бээжин гурил цацсан үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Бидний тусгаар тогтнолд Орос улс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг Орос цэргүүдийн тусламжтайгаар 1921 онд Сүхбаатар жанжин маань амжилттай хийсэн. Халхын голын дайныг бид сайн мэднэ. Японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тэд л тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгууллаа. Тиймээс эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн.
Гурил, өндөг, хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэг болдоггүй. Үүнийг хэт дэвэргэж шившлэгтэй, хортой гэх яриа гаргаад байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас намайг шалгаж байгаа. Мэдээж Алтан тариан гурил цацсан. Удахгүй шалгалтын ажиллагаа дуусаад үнэн нь тогтоогдох байх" гэв.
Мөн Ардчилсан намаас дахин жагсаал зохион байгуулна гэж яриад байгаа. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Тиймээс албан ёсны бүлгэм байгуулж байгаа. Хоёр орны харилцааг цаашид хамгаалахын тулд дотоодын дайснуудтай тэмцэхээр шийдсэн.
Д.Сосорбарам гуайд хандаж хэлэхэд мөрөөрөө урлаг аа хөөгөөд яв. Та сайхан дуу дуулж, шүлэг уншиж чадна. Та жүжиглэж чадахгүй байна гэв.
Сэтгэгдэл үлдээх